-1

Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй уулзалт зохион байгууллаа.

2021-03-09 16:37:10    |   153

   Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 онд хийх гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй уулзалт зохион байгууллаа. 

\"\"    Тус уулзалт, ярилцлагад Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа, З.Ганчимэг, шүүгчийн туслах И.Түвшинжаргал, Г.Алдармаа, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт дотоод аудитын тасгийн дарга Н.Баттүвшин, тэтгэврийн байцаагч Э.Мөнгөнзул, Б.Урантөгс нар оролцов.

\"\"    Уулзалтаар “Малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай”  сэдвээр ярилцлагыг хийж,  цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .