СУМДАД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.
2022-04-18 16:41:24 | 173Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах, олон нийтэд шүүхийн үйлчилгээг ойртуулах, түргэн шуурхай хүргэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах зорилгоор Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус, Цагаандэлгэр сумдад нүүдэллэн ажиллаа.
Нүүдэллэн ажиллахдаа ‘’Шүүхийн бүтэц, үйл ажиллагаа’’, ‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх үүрэг, түүний ач холбогдол‘’ сэдвээр Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн, ‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх, хөлс олгох журам’’ сэдвээр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ, ‘’Шүүхэд мэдүүлэх эрх’’, ‘’Цахим шүүх’’ сэдвээр шүүгчийн туслах С.Уянга, Э.Номинцэцэг нар, ‘’Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа ба түүний давуу тал’’ сэдвээр эвлэрүүлэн зуучлахын туслах ажилтан Б.Цэрэнбадам тус тус сургалт хийж, шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл хэрхэн гаргах талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн сонирхсон асуултад хариул өглөө.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР